CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Юнганы агуйн хамгаалалтын ажилтай танилцав

05-12-2020 13:14

 Энэ сарын 11-нд дарга Ши Жиньпин Шаньши мужид байдаг Юнганы агуйн түүх соёлын өвийг хамгаалж буй ажил байдалтай газар дээр нь биечлэн танилцсан юм. Тэрбээр агуйд орж, хөшөөний дурсгалуудын өнөөгийн нөхцөл байдлыг шалгах зуураа агуйн түүх, урлагийн хэв маяг, соёлын дурсгалт зүйлсийн талаар тодруулан асуув.

Ши Жиньпин: Юнганы агуй нь Хятадын соёлын онцлог шинж чанар, Хятад болоод гадаад улс орнуудын соёлын солилцооны түүхийг тусгасан онцгой дурсгал. Энэ бол хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт эрдэнэс тул бид энэхүү өвийг хадгалан хамгаалах ажлыг юуны өмнө сайтар хийх ёстой. Хамгаалалтыг төгөлдөржүүлсний хойно түүх соёлын судалгааны ажлыг өрнүүлэх хэрэгтэй гэжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр