CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Наньжин-5 гүүр тавигдаж байна

05-11-2020 15:40

 Хятад улсын Наньжин хотоор Хөхмөрөн урсан өнгөрдөг. Тус хот нь Хөхмөрөн дээгүүр чөлөөтөй зорчих гүүр тавих ажлыг аль дээр үеэс хийж ирсэн. Наньжин-5 гүүрийг байгуулах ажил нь 2008 онд хотын зам тээврийн төлөвлөгөөнд тусгагджээ. Харин 2009 оны 3-р сараас Хөхмөрөнд тус гүүрийг тавих геологийн хайгуул хийгдэж эхэлсэн байдаг. 2016 оны 7-р сараас судалгаа бүрэн хийдсэн гэж үзэн Хятадын Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо гүүр барих зөвшөөрөл олгожээ. 2013 оны байдлаар 6 тэрбум юаний санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоо байсан. Тус гүүр болон түүнтэй холбогдох замын нийт урт нь 11,99 километр бол Хөх мөрөн дээр тавигдах гүүр нь 4,4 километр юм. Гүүрийн өргөн нь 30,5 метр. Хоёр чиглэлд зургаан урсгалтайгаар баригдаж байна. Энэ сарын 10-ны өдрийн байдлаар барилгын ажил урагштай явагдаж Хөхмөрний хоёр хөвөөнөөс баригдаж байсан гүүрийг холбох ажил эхлэв.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр