CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятадын мэргэжилтэн нарт яруу алдрын одон олгожээ

05-06-2020 17:32

 Саяхан Сербийн Батлан Хамгаалах Яамны зүгээс Серби улс хижиг тахлын эсрэг тэмцэхэд тусалсан Хятад улсын мэргэжилтний хэсэгт хамгийн дээд яруу алдрын одон олгож, Хятад улсын эмчилгээний багийн Серби улс хижиг тахлын эсрэг тэмцэхэд тусалсан гарамгай хувь нэмэр, шаргуу хичээл зүтгэлийг нь сайшаасан байна. Хятад улсаас Серби улс хижиг тахлын эсрэг тэмцэхэд тусалсан эмчилгээний мэргэжилтний хэсэг бол голдуу Жүншань их сургуулийн Нэгдүгээр эмнэлэг зэрэг Хятадын Гуандүн мужийн эмчилгээний байгууллагын мэргэжилтэн нараар бүрдсэн юм. 5-р сарын 4-нд, Хятадын Төрийн зөвлөлийн Хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх нэгдсэн механизмын хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Жүншань их сургуулийн Нэгдүгээр эмнэлгийн Хүбэй мужид тусалсан эмчилгээний багийн ахлах, анагаахын инженерийн газрын дарга Жү Чинтан танилцуулан хэлэхдээ:

“3-р сарын 21-нд, манай эмнэлгээс Серби улсад туслах эхний хэсэг мэргэжилтэн нар Серби улсыг зорив. Тэр үед бид Гуанжөү дахь эмнэлэгт, мөн Үхань хотоос Сербид очсон мэргэжилтэн нартай нягт харилцаа холбоотой байсан юм. 5-р сарын 3-нд, манай эмнэлгээс Серби улсад туслах хоёр дахь хэсэг нийт 3 мэргэжилтэн Сербид очиж хижиг тахлын эсрэг тэмцэхээр очив. Манай мэргэжилтэн нар Сербид очсоныхоо дараа голдуу Сербийн талын ажил нэгтнүүдтэй гүнзгий солилцоо өрнүүлж, хижиг тахлыг тогтоон барих, сэргийлэх, өвчин эмгэгийг авран эмчлэх талын бидний зарим туршлагыг хуваалцан, тэд зарим сургалт дамжаа өрнүүлэхэд нь туслав. Мэргэжилтэн нар сургалт дамжаанд зориулан бэлтгэсэн материал болон видео бичлэг аваад очсон байсан нь тэдэнд маш их таашаагдаж, тэд маш олон сургалт дамжаа зохион байгуулах үед бүгдэд нь манай мэргэжилтэн нарын аваад очсон материалыг ашигласан юм” гэжээ.

Жү Чинтан танилцуулан хэлэхдээ: хижиг тахал анх эхлээд гарч байсан хугацаанд Серби улс нэгэн эмнэлгийг ашиглан, COVID-19 тахлаар өвчилсөн өвчтөнүүдийг хүлээн авч эмчлэхээр төлөвлөж байсан юм. Энэ эмнэлэг бол нийт Балканы хойгт нөхцөл боломжоор хамгийн сайн, ерөнхийлсөн авран эмчлэх түвшин нь хамгийн дээгүүрт ордог эмнэлэг, мөн ч Серби улсын онц том өвчин эмгэг, эмчлэхэд бэрхшээлтэй хүнд өвчин эмгэгийг авран эмчлэх төв юм. Гэтэл тус эмнэлэгт нэлээд бие даасан агааржуулах системтэй тусгаарлан эмчлэх эмчилгээний тасаг байхгүй, түүнчлэн эрчимт эмчилгээний бүсэд нь COVID-19 тахлын бус, өвчний байдал нь хүндэвтэр 200 гаруй өвчтөн байсан юм гэжээ.

“Манай мэргэжилтэн тэд нартай харилцаа солилцоо өрнүүлж, тэдэнд Үхань хотод авран эмчилсэн байдлыг танилцуулав. Учир нь Үханий хувьд, Түнжи эмнэлэг, Шиехэ эмнэлэг, Үханий их сургуулийн ардын эмнэлэг бүгд өвчний байдал нь хүнд, хүндэвтэр өвчтөнүүдийг бие даасан эмчилгээний бүсэд хүлээн авч эмчилсэн юм. Түүнчлэн Үханий зарим түр эмнэлгүүд өвчний байдал нь хөнгөвтөр өвчтөнийг хүлээн авч эмчлэв. Серби улсын мэргэжилтнүүд энэ байдлыг танин мэдэж, энэ арга нь COVID-19 тахлаар өвчилсөн өвчтөн болон бусад өвчтөн нарыг төрөл ангид хуваан эмчлэхийг нэлээд сайн шийдвэрлэж чадсан бөгөөд нөөцийн хуваарилалтын асуудлыг ч зохицуулсан байна гэж үзээд, дараа нь тус эмнэлгийн нэгэн салбар эмнэлгийг ашиглан COVID-19 тахлын халдвар авсан өвчний байдал нь хүнд, хүндэвтэр өвчтөнийг хүлээн авахаар шийдвэрлэсэн юм. Үүний зэрэгцээ Белградын хурал үзэсгэлэнгийн төвд 3000 ортой түр эмнэлэг байгуулж, өвчний байдал нь хөнгөн, өвчний илрэлгүй өвчтөнийг хүлээн авч эмчилсэн юм. Одоо харахад, энэ арга барил нь Серби улс хижиг тахлыг хориглон зогсооход идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм.”

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ