CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Эрээн хот Замын-Үүдэд хандив өглөө

04-28-2020 13:49

4-р сарын 27-нд, Хятад, Монголын хамгийн том хилийн боомт Эрээн хот-Замын-Үүд хотын уулзварт Замын-Үүд хотод халдвараас урьдчилан сэргийлэх эд материал хандивлах ёслол зохиож, Эрээн хотоос Замын-Үүд хотод 42 мянган ширхэг амны хаалт, хамгаалалтын 200 ширхэг хувцас, ганц удаагийн хэрэглээний 35 мянган бээлий бүхий 167 мяган юанийн эд материал хандивлав. 

 Эрээн хотын намын хорооны орлогч дарга, Хотын дарга Лю Жипин үг хэлж, хандивийн бодисыг гардуулан өгөв. Тэрээр хэлэхдээ, Эрээн хот болон Замын-Үүд хот нь Хятад, Монголын найрамдалт харилцааны өмнө эгнээ, хоёр хотын найрсаг харилцаа олон жилийн түүхийг туулж ирсэн юм. Хятадын дотоодод халдвар хүнд хэцүү байх үед Монгол Улс бидэнд эд материалын дэмжлэг үзүүлж, Замын-Үүд хот ч Эрээн хотод ирээхэн туслалцаа үзүүлсэн билээ. Ойрын жилүүдэд, хоёр тал найрсаг хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтдаа хожих зарчмыг тууштай баримтлан, дэд бүтэц, худалдаа хөрөнгө оруулалт, хүмүүнлэг аялал жуулчлал, эмчилгээ эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа эрчтэй хөгжсөн юм. Ялангуяа шинэ коронавирус дэлхийн хэмжээнд эрчимтэй тархсан хүндрэлтэй цаг мөчид Эрээн хот болон Замын-Үүд хотын холбогдох талууд нягт хамтран ажиллаж, хоёр орны оюутан нутаг буцах, эд барааг шилжүүлэх зэрэг үүргийг сайтар биелүүлж, хоёр орны найрсаг харилцаа, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд аюулгүй тогтвортой орчин нөхцөл бүрдүүлж, халдвар боомтоор дамжин тархах эрдслийг үр дүнтэй бууруулж, хотын захиргаа болон боомтын хяналт шалгалтын байгууллагууд асар их хувь нэмэр оруулсан гэжээ.

 Замын-Үүд хотын дарга Н.Алдарбаяр Эрээн хотын тусламжид чин сэтгэлийн баяр талархлаа дэшлүүлэв. Тэрээр хэлэхдээ, шинэ коронавирусийн халдвар дэлхий нийтэд тархаж буйд чиглүүлэн Монгол улс халдвараас урьдчилан сэргийлэх олон арга хэмжээ гаргаж, одоогийн байдлаар маш үр дүнтэй ажиллаж байна. Монгол, Хятад улс нь хаяа хаяагаа дэрлэсэн найрсаг хөршүүд, энэхүү чухал мөчид бидэн асар их сорилт, бэрхшээлүүд тулгарч байгаа хэдий ч хоёр талын хамтын хүчин чармайлт, харилцан дэмжлэгээр заавал амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна.

Хандивын ёслолын дараа хоёр талын холбогдох байгууллага нэгж уулзалт зохиож, хоёр талын хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг зохицуулах талаар ярилцав. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ