CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хижгийг намжааж эдийн засгийн хохирлыг багасгах нь Оросын өнөөгийн тэргүүн чухал үүрэг мөн

04-24-2020 17:07

 Оросын ерөнхийлөгч Путин 23-нд хэлэхдээ, шинэ коронавирусийн халдварын нөлөөг бүр хүчнээрээ багасгаж, нийгэм, эдийн засгийн хохиролыг баруулах нь Оросын өнөөгийн тэргүүн чухал үүрэг юм гэжээ.

Путин мөн өдөр Оросын банкны салбарын төлөөлөлтэй теле хурал хийхдээ ингэж илэрхийлсэн юм. Тэр хэлэхдээ, өвчин хижгээс урьдчилан сэргийлж, эмчилгээний түвшнийг дээшлүүлэхийн зэрэгцээ засгийн газар иргэдийг ажлаар хангах, орлогыг нь нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, жижиг дунд аж ахуйн нэгжийг хөгжлийг дэмжих арга хэмжээ авсан юм. Үүнд банкны салбарууд чухал үүрэг гүйцэтгэсэн юм гэжээ.

Путин хэлэхдээ, Оросын айл өрхүүдэд туслан өнөөгийн хүндрэлийг даван туулах ёстой. Орлого нь 30%-с дээш буурсан иргэдэд хөнгөлөлттэй зээл олгож, тодорхой учир шалтгаанаас болж өр төлбөрөө төлөх чадваргүй болсон хувийн хэвшил, хувь хүнийг хамгаалах хэрэгтэй гэжээ. Тэр хэлэхдээ, аж ахуйн нэгжүүд шинэ коронавирусийн нөлөөнд өртөж буй өнөөдөр, итгэмжийн зээлийн байгууллагууд ихээхэн дарамттай байна. Банк санхүүгийн тогтвортой байдлыг баталгаажуулах хэрэгтэй бөгөөд дампуурах байдал гарч болохгүй гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр