CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятадын эмч мэргэжилтнүүд Саудын Арабт

04-16-2020 15:22

Саудын Араб улсын өвчин халдварын эсрэг ажилд туслах БНХАУ-ын мэргэжилтний баг энэ сарын 15-нд тус улсын Хаан Халид олон улсын нисэх буудалд газарджээ. Тэд тухайн улсын эмч сувилагч нартай хамтран өөрийн туршлага, эмчлэх арга барилаа хуваалцан ажиллах юм. Энэ удаагийн мэргэжилтэний багийг Хятад улсын эрүүл мэндийн зөвлөлөөс зохион байгуулж томилсон бол Ниншя мужийн эрүүл мэндийн зөвлөл мэргэжилтнүүдийг сонгосон юм. Тус багт лабораторийн шинжээч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах мэргэжилтнүүд, амьсгалын замын хүнд өвчнөөр мэргэшсэн эмч нар багтжээ.  

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ