CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

ДЭМБ-ын санхүүжилтийг бууруулах ёсгүй

04-15-2020 17:44

 14-ны орой НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл нийтэлж, бүх улс орнууд нэгдэн, коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэх цаг хүрч ирсэн, цар тахлын эсрэг дэлхийн үйл ажиллагааг удирдан, зохицуулж байгаа байгууллагын хувьд ДЭМБ-ын санхүүжилтийг бууруулах ёсгүй гэлээ.

Мөн өдөр АНУ-ын ерөнхийлөгч Трамп: АНУ нь ДЭМБ-д өгөх санхүүжилтийг зогсоож, уг байгууллагын коронавирусийн эсрэг ажилд үнэлгээ хийх болно гэж зарласан байна. Тэрээр ДЭМБ-ын өргөн цар хүрээтэй аяллын хязгаарлалт тавьсныг буруушааж, мөн тус байгууллага шинэ коронавирусийн талаар үнэн зөв мэдээллийг хурдан хянаж, хуваалцаж чадаагүй гэж буруушаасан байна.

Антонио Гутерриш: шинэ коронавирусийн цар тахал бол өнөөгийн дэлхий нийтэд тулгарч буй хамаг аюултай сорилтын нэг. Энэ нь юуны түрүүнд хүн төрөлхтний хямрал бөгөөд эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт ноцтой үр дагавар авчихсан юм. ДЭМБ-ын ажилтан нь өмнө фронтод удирдамж, сургалт, тоног төхөөрөмж болон амь насыг аврах үйлчилгээ хангаж, гишүүн орон, нийгэм, ялангуяа эмзэг бүлэгт цар тахлын тархалтыг тогтоон барих тусламж үзүүлж байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ