CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Б.Жонсон эмнэлгээс гарчээ

04-13-2020 10:25

Энэ сарын 12-нд, Их Британийн Ерөнхий сайдын ажлын алба Борис Жонсон эмнэлгээс гарсан талаар мэдээлэв. Гэхдээ түүний эмчилгээ үргэлжлэх юм. Тэрбээр эмч нарын зөвлөсний дагуу үүрэгт ажилдаа яаравчлан орохгүй юм байна. Түүний эмчилгээ Лондон хотоос 60 километр зайд байрлах Их Британийн Ерөнхий сайдын хөдөөгийн эдлэнд үргэлжлэх аж.

Б.Жонсон Гэгээн Томасын нэрэмжит эмнэлгийн бүх ажилтанд талархаж буйгаа илэрхийлсэн байна. Өдгөө 55 настай Б.Жонсон эрчимт эмчилгээний тасагт гурав хоног эмчлүүлснийхээ дараа пүрэв гарагт энгийн тасаг руу шилжсэн ажээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр