CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Эрчимт эмчилгээний тасгаас шилжжээ

04-10-2020 13:53

 Их Британийн ерөнхий сайдын ордны хэвлэлийн төлөөлөгч 9-ний орой хэлэхдээ: ерөнхий сайд Жонсон өнөө эрчимт эмчилгээний тасгаас энгийн өвчтөний өрөөнд шилжсэн, тэрээр нөхөн сэргэлтийн анхан шатанд байгаа бөгөөд үргэлжлэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх болно гэжээ.

Тэрээр хэлсэн үгэндээ: түүний урам сэтгэл “маш сайн байна” гэжээ.

Үүнээс өмнө, Жонсон шинэ төрлийн коронавирусийн халдвар авч 5-ны орой эмнэлэгт орж, 6-ны орой өвчний байдал хүндэрч, эрчимт эмчилгээний тасагт шилжсэн юм.

Их Британийн Эрүүл мэндийн яамны 9-ний өдөр нийтэлсэн шинэ төрлийн коронавирусийн халдварын тоо баримтаас үзвэл, Их Британид халдвар аван бүртгүүлсэн хүний тоо 65077-д хүрч, өмнөх өдрөөс 4344-р нэмэгдэж, 7978 өвчтөн нас баржээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ