CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

ДЭМБ-ыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна

04-09-2020 13:37

 8-нд АНУ-ын ерөнхийлөгч Трамп цагаан ордонд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд ДЭМБ-г дахин буруушааж, ДЭМБ-д үзүүлэх санхүүжилтийн тусламжаа цуцлахыг бодолцож байна гэлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ч ДЭМБ үүргээ биелүүлээгүй гэж буруушааж, АНУ нь ДЭМБ дахь санхүүжилтаа дахин тооцоолж байна гэжээ. Үүнтэй холбогдуулан, НҮБ, Африкийн холбоо цөмөөрөө ДЭМБ-ыг дэмжиж байгаагаа илэрхийлж, дэлхий нийтээрээ нэгдэж хамтдаа коронавирусийн цар тахлын эсрэг тэмцье гэж уриалсан байна.

8-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэл нийтэлж ДЭМБ-ыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр мэдэгдэлдээ, ДЭМБ-ыг эрхбиш дэмжих ёстой гэж миний бие үзэж байна, яагаад гэвэл энэ нь дэлхий нийтийн цар тахлыг тогтоон барихад маш чухал ач холбогдолтой гэсэн байна. Одоо бидний нэгдэх цаг хүрч ирсэн, вирусийн тархалт, түүний аймшигт үр дагаврыг таслан зогсоохын тулд олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэн хамтран ажиллах хэрэгтэй гэжээ.

8-нд, Африкийн холбоо дэлхий нийтээрээ эв нэгдэн цар тахлын эсрэг тэмцэхийг дахин уриалсан юм. Африкийн холбооны дарга орон, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Матамела Кирилл Рамафоса хэлэхдээ, энэ зангилаа цаг үед дэлхий нийтээрээ эв нэгдэж, хамтдаа цар тахлын эсрэг тэмцэх ёстой. Тэрээр Африкийн холбооны нэрийн өмнөөс ДЭМБ-ын захирал Тедрос уг байгууллагын хамт олноо удирдан цар тахлын эсрэг тэмцлийн үйл явцыг маш сайн гүйцэтгэсэнд нь талархал, дэмжлэг үзүүлж байгаагаа илэрхийлсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ