CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Америкад арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж байна

04-09-2020 13:39

Америкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн (CDC) 8-ны өдөр гаргасан судалгааны тайланд тэмдэглэхдээ, Америкийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй короновирусийн халдвар авсан тохиолдлын 30 гаруй хувь нь африк удамтай америк хүн юм. Америкийн эмчилгээний систем короновирусийн халдварлагчдыг арьсний өнгөөр гадуурхаж буйг CDC-гийн тайланд харуулж байна гэж Америкийн Үндэсний олон нийтийн радио мэдээлэв.

 Судалгааны тоо бүртгэлд харуулснаар, Америкад цагаан арьстан, африак удам, латин америкийн удамтай хүмүүс тус тус нийт хүн амын 76,13,18 хувийг эзэлдэг бол эмнэлэгт хэвтэж эмчлүүлж буй хүний тоо нь харин тус тус 45, 33, 8 хувийг эзэлж байна.

 Бостонд төв байртай биотехнологийн мэдээллийн Rubix Life Sciences компани Америкийн муж улсуудад чиглэсэн тооцооны судалгаанаас үзвэл, халуурах ханиах шинж тэмдэг бүхий африк удамтай америк хүн нуклейн хүчлийн оношлуурын шинжилгээнд өргөн цар хэмжээтэй хамрагдаагүй юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр