CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Цай тарьж орлогоо нэмэгдүүлж байна

04-07-2020 12:15

 Түвдийн Nyingchi хотын Dzayu шяныхан өндөрлөгт орших газарзүйн байршил, цаг агаарын онцгой талаа ашиглан 2018 оноос цай тарих, түүнийгээ борлуулах ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тус шян 80 га цайны тариалантай. Энэ сарын 5-ны өдрөөс  цайгаа түүж эхэлжээ. Тэд цайгаа түүх, хатаах, боловсруулах, шат дамжлагаа дуусгаад захад шинэ ургацаа нийлүүлэх юм. Цай тарихыг тухайн газрын ядуурлыг бууруулах ажлын нэг хэсэг болгожээ. Орон нутгийн онцлогт тохирох ядуурлыг бууруулах арга хэлбэрийг өөрийн хөрсөн дээрээ буулгаж болохын жишээ бол энэхүү цайны тариалан юм.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр