CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

АНУ-ын эдийн засаг уналтад орно

04-07-2020 12:20

Тухайн орон нутгийн цагаар 4-р сарын 6-нд, JPMorgan Chase компанийн гүйцэтгэх захирал Жэйми Димон хувьцаа эзэмшигчдэд өгөх жил тутмын захидалдаа, хамгийн сайнаар төсөөлөхөд ч АНУ-ын эдийн засаг "ноцтой уналт" түүнчлэн 2008 оны санхүүгийн хямралтай төстэй банк санхүүгийн дарамт тулгарна гэж бичжээ.

Америкийн Холбооны нөөцийн ерөнхийлөгч асан Жанет Л. Йеллен мөн адил байр суурьтай байгаа юм. CNBC-ийн мэдээлснээр, Жанет Л. Йеллен , 2-р улиралд АНУ-ны ДНБ дор хаяж 30 хувиар буурч болзошгүй бөгөөд "үүнээс ч таруу төсөөлөл "-ийг харж байна гэв.

АНУ-ын Хөдөлмөрийн яамны саяхан нийтэлсэн тоо бүртгэлээс үзвэл, 3-р сард АНУ-ын ажилгүйдлийн түвшин 4.4 хувьд хүрсэн юм. Гэхдээ Жанет Л. Йеллен үүнээс ноцтой байж, 12-13 хувь байх боломжтой бөгөөд цаашид өсөх магадлалтай гэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ