CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна

04-07-2020 13:31

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь Женевт 1948 оны 6-р сард НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн анхдугаар чуулганаар албан ёсоор байгуулагдсан бөгөөд жил бүрийн 4-р сарын 7-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгож тогтоосон байдаг. 

Энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдөр нь "Сувилагч ба эх баригч нарыг хүндэтгэн дэмжих" гэсэн гол сэдэвтэй. Харин БНХАУ-ын хувьд "Эмч сувилагч нарт хүндэтгэл дэвшүүлж, хамтдаа өвчин халдварыг эсэргүүцье" гэх гол уриан дор  өвчин халдварын өмнө фронтод ажилласан эмч сувилагч нарыг халамжлан дэмжиж, шагнал урамшуулал гардуулж байна. 

ДЭМБ болон олон улсын сувилагчдын зөвлөлийн статистикаас харахад одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд 28000000 сувилагч байдаг ажээ. 2013-2015 оны хооронд сувилагч ажилтан 4700000 нэмэгдсэн хэдий ч тухайн салбарт мөн 590000 хүн шаардагдах юм байна. 

COVID-19 халдварын үеэр эмч сувилагч нар шаргуу ажиллаж, мэргэжил ёсзүйн онцгой үлгэр жишээ болсон. Мөн ажлын байраа бат сахиж, алтан амиа зориулжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ