CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ханшны амралт болно

04-03-2020 14:10

 Ханш нээх өдөр энэ сарын 4-нд тохиох гэж байна.  Хятад даяар гурван хоног бүх нийтээр амардаг. Хятадууд энэ үеэр бурхан болоочийнхоо газрыг эргэж тойрон, тэдэнд хүндэтгэл үзүүлэн, зан үйл үйлддэг уламжлалтай. Гэсэн хэдий ч 2020 оны ханшны едер COVID-19 халдварын онцгой байдалд тохиож байгаа тул урьдын уламжлалт зан үйлийг үйлдэх нь маш эрсдэлтэй учраас энэ жилдээ нийтийн бунханы ажилтнаар  төлөөлүүлэн хийлгэх нь зөв гэсэн олон нийтийн давалгаа явагдаж байна. Сүүлийн жилүүдэд  бурхан бологсоддоо хүндэтгэл үзүүлэх зан үйлийг цахим орчинд үйлдэх хандлага дэлгэрээд байгаа билээ.

 Хаврын дунд сарын энэ өдрийг хөлдсөн болгон гэсч, ичсэн болгон гарч, үндэс болгон соёолдог учраас урин цагийн эхлэл гэж үздэг. Хятадын Хан Ши хэмээх хаан газар гэсч, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол үйлддэг байснаас тэр хааны нэрээр тус өдрийг нэрлэх болжээ. Ханш нээх өдөр нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 4 эсвэл 5-нд тохиодог.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр