CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Индонезын ерөнхийлөгч Жокотой утсаар ярилаа

04-03-2020 10:52

Хятад улсын дарга Ши Жиньпин 2-нд Индонезийн ерөнхийлөгч Жокотой утсаар ярилаа.

Ши Жиньпин хэлэхдээ, өнөө шинэ коронавирусийн халдвар Индонезийг оролцуулсан олон оронд тархаж байна. Бид Хятадын засгийн газар ард түмний нэрийн өмнөөс Индонезийн засгийн газар ард түмэнд анхаарал халамж дэвшүүлж байна. Хатуужилтай гарамгай хүчин чармайлтаар Хятадын ард түмэн хамгийн хүнд бэрх цаг мөчийг туулж өнгөрөөлөө. Бид Индонезийн өнөөгийн хүндрэл бэрхшээлийг зүрх сэтгэлээрээ ойлгож мэдэрч байна. Бид дэмжлэг туслалцаа үзүүлж, хүндрэл бэрхшээлийг хамтаар даван туулахад бэлэн байна. Ерөнхийлөгч таны удирдлага дор Индонез хижгийг даван туулна гэдэгт итгэж байна гэжээ. Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, хүнд сорилтын өмнө Хятад, Индонез хоёр орон харилцан дэмжиж, зовон жаргалаа хамтатгасан гүн зузаан найрамдлыг харуулж байна. Энэ онд Хятад, Индонез дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Хятадын тал Индонезийн талтай хамтаар хичээж, нэг бүс нэг замыг хамтаар байгуулан, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Жоко хэлэхдээ, Ши Жиньпин даргын удирдлага дор Хятадын ард түмэн хижигтэй хийсэн тэмцэлдээ чухал амжилт олж дэлхий дахин туршлага хуримтлуулсан юм. Хятадын талын Индонезийн талд хижигтэй тэмцэх эд барааны нандин дэмжлэг үзүүлсэнд талархаж байна. Энэ нь Индонезод маш чухал юм. Хижиг өвчинд улсын хил байдаггүй, энэ хижиг бол хүн төрөлхтний хамтын дайсан юм. Хятадын нэр төрийг гутаахыг Индонез эрс эсэргүүцнэ. Хятадын талтай хамтаар олон улсын хамтын нийгэмлэгийн эв нэгдлийг ахиулахад бэлэн байна. Индонезийн тал Хятадын талтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг ахиулахад бэлэн байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ