CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятадын эмчилгээний баг Венесуэлд

03-31-2020 11:28

Венесуэлийн өвчин халдварын эсрэг ажилд туслах Хятад улсын эмч мэрэгжилтэний баг энэ сарын 30-ны өдөр тус улсад хүрэлцэн очив. Мөн тэд Хятад улсын хандивласан COVID-19 халдвар тээгчийг илрүүлэгч туршилтын урвалж, хамгаалалтын хэрэгсэл, эмчилгээний төхөөрөмж зэрэг материалууд авч очжээ. Мэргэжилтэний бага нь Хятад улсын эрүүл мэндийн зөвлөл болон Жянсү мужаас очсон найман хүний бие бүрэлдэхүүнтэй аж. Амьсгалын замын өвчний мэргэжилтэн, хүнд өвчтөнийг шуурхай оношлох лабораторийн мэргэжилтэн болон халдварт өвчний эсрэг ажиллаж байсан туршлагатай эмч нар багтаж байна. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ