CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Шивээхүрэн-Цэгээ боомтоор нүүрсний тээвэрлэлтийг эхлүүлжээ

03-31-2020 16:08

Монгол улсын Сангийн сайд Хүрэлбаатар 3-р сарын 30-нд, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан Монголын Шивээхүрэн, Хятадын Цэхээ боомтоор нүүрсний тээвэрлэлт эхлүүлснийг мэдэгдлээ. Ингэснээр Монгол Улсын Гашуун-Сухайт, Шивээ-Хүрэн хоёр том хилийн боомтоор дахин нүүрс экспортолж эхэлсэн байна. 3-р сарын 23-наас 4-р сарын 1 хүртэл Гашуун-Сухайт боомтоор өдөр болгон 300 ачааны машин нүүрс тээвэрлэх зорилттой хамтран ажиллаж байгаа бөгөөд удалгүй тахлын өмнөх тээвэрлэлтийн түвшинд хүргэхээр төлөвлөж байна гэжээ.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
Далын дуу хоолой
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр