Америкийн анагаахын мэргэжилтэн буруу үзэл ойлголтыг няцаажээ
03-30-2020 15:23
Саяхан Туланы их сургуулийн анагаахын институтийн профессор Роберт Гэри Америкийн ABC радиод ярилцлага өгсөн байна. Тэрбээр ярилцлагадаа, Үханий далайн бүтээгдэхүүний зах нь шинэ коронавирусийн эх үүсвэр биш гэжээ.
Роберт Гэри: хэдийгээр маш олон хүмүүс вирусийн эх үүсвэрийг Хятад улсын Үханий нэгэн далайн бүтээгдэхүүний зах хэмээн үзэж байгаа боловч энэ бол буруу үзэл ойлголт юм. “Бидний болон бусад зарим судалгааны анализ бүгд түүнээс өмнөх эх үүсвэрт чиглэж байна. Үханьд зарим өвчний тохиолдол гарсан нь лавтай, гэтэл вирусийн эх үүсвэр огт биш” гэжээ.
Роберт Гэри: Гадаргуугийн уургийн гэнэтийн өөрчлөлт нь магадгүй энэ удаад шинэ коронавирус ихээр түгэн дэлгэрсний шалтгаан байж мэднэ, гэтэл одоог хүртэлх байдлыг дүгнэвэл, ийм төрлийн вирусийн арай буурай хэлбэрийн вирус нэгэнтээ хүмүүсийн дунд хэдэн жил, бүр түүнчлэн хэдэн арван жил тархсан гэсэн байна.