CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Гутерриш дэлхийн хүрээнд даруй гал зогсохыг уриалсан байна

03-26-2020 14:51

Саяхан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш санаачилга гаргаж, дэлхий нийт одоо “шинэ коронавирус гэх нийтлэг дайсантай” учраад байна, энэ нь "үндэс угсаа, үндэстэн, бүлэглэл, итгэл үнэмшил" -ээс үл хамаарна. Тиймээс "зэвсэгт мөргөлдөөнийг орхиж, бидний амьдрал дахь бодит тулалдаанд анхаарлаа хандуулах цаг иргэн гэжээ.

 

Гутерриш, дэлхийн өнцөг буланд байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, нүүлгэн шилжүүлсэн хүн ам нь зэвсэгт мөргөлдөөнд татагдан ороход хамгийн эмгэнэлтэй, түүнчлэн шинэ коронавирусийн улмаас ихээхэн хохирол амсах магадлалтай юм. Буу зэвсгээ орхиж, галаа зогсоож, агаарын цохилтоо зогсоож, амь аврах тусламжийн зам сувгийг гаргаж , дипломат ажиллагаанд боломж нээх цаг ирсэн гэлээ.

 

25-нд, Йемений дотоодын томоохон хэмжээний дайн зургаа дахь жилдээ орох гэж байгаатай холбогдуулан Гутерриш Йемений дайтаж буй талуудыг цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоож, улс төрийн шийдэлд хүрэхийн тулд хэлэлцээрийн ширээнд эргэн буцахыг уриалж, Йеменд цар тахал тархан дэгдэхийг бүх хүчээрээ хориглох хэрэгтэй гэсэн байна.

 

25-нд, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер гадаадад байрлуулсан АНУ-ын бүх цэргийн аялал, үйл ажиллагааны төлөвлөгөөг зогсоохыг тушаал болгосон юм. Уг тушаалыг 60 хүртэл хоногийн хугацаанд гүйцэтгэж, цар тахал АНУ-ын цэрэг армид тархахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ