CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Мяо үндэстэний тосгонд хийгдэж буй ядуурлыг бууруулах ажил

03-26-2020 13:45

 Энэ сарын 25-нд Гуанши мужийн Рүншүй Мяо үндэстэний өөртөө засах шяны ядуурлыг бууруулах ажлын багынхан Ү Инг уулан дахь Мяо үндэстэний тосгонд 5500 килограмм эмгэн хумсны үрийг хүргэн, 34 өрхөд үнэ төлбөргүй өгчээ. Тус тосгонд нийт 140 айл өрх байдаг ба 600 гаруй хүн амьдардаг аж. Үүний 40 гаруй өрх нь зам тээврийн дэд бүтэцгүй уулан дотор амьдардаг. Мөн дээрээс нь хүн бүрт оногдох газрын хэмжээ маш бага, байгалийн эрс тэс орчинд оршдог онцлогоос болж ядуу байдал үргэлжилсээр байжээ. 

Сүүлийн жилүүдэд ядуурлыг бууруулах ажил эрчимжсэнээр Ү Инг уулын Мяо үндэстэний тосгон ч ядуугаас ангижирсан баяртай мэдээ дуулдсаар байна. 2016 онд 92 өрх ядуу байсан бол энэ он гэхэд 4 өрх болж багасчээ. Энэ нь үнэндээ ядуу гэсэн малгайгаа авч хаясан хэрэг. Энэ жил тухайн газрын засаг захилгаа Ү Инг уулын гүнд байдаг Мяо үндэстэний тосгоны дэд бүтцийг сайжруулах ажлыг гардан гүйцэтгэхийн зэрэгцээ оршин суугчдыг нь хөдөлмөр эрхлэх, хувиараа бизнес хийхийг дэмжсээр байна. Тосгоны иргэд дэлдүү, жимс, загас, гахай тэжээх ажлуудыг түлхий хийж эхэлжээ.  

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр