CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Америкийн улс төрчдийн маргаан хурцдав

03-25-2020 17:41

Шинэ төрлийн коронавирусийн халдвар Америкт хурдацтай тархаж, Америкийн улс төрчид үүнээс болсон хариуцлага хүлээх асуудлаар маргаж эхлэв.

Маргаан Холбооны засгийн газар болон орон нутгийн хооронд өрнөв. Халдварын эсрэг хүчтэй арга хэмжээ аваагүй Америкийн удирдагч болон түүний засгийн газар зарим мужийн захирагч нарын шүүмжлэлд өртөв.

Иллинойс мужийн захирагч Жэй Роберт Притцкер холбооны засгийн газраа бэлтгэл хангамжгүй, үйл ажиллагаа удаан учраас халдвар 3-р сард хурдацтай тархлаа хэмээн шүүмжилжээ.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын удирдагч 3-р сарын 23-нд хувийн хуудсандаа: "Өөрийн асуудлаа Холбооны засгийн газарт түлхэх ёсгүй" хэмээн мужууд болон хэвлэл мэдээллийн шүүмжид хариу барьжээ.

Притцкер хариуд нь: Арга хэмжээ авах ёстой атал хэдэн сарын хугацаа алдлаа. Арга хэмжээ авч Иллинойс болон Америкчуудыг хамгаалах байтал хэдэн сарын хугацаа алдлаа. Улс орноо удирдах ёстой, харин уурлаад учаарлаад байх биш юм. Бидэнд шаардагдах хэмжилтийн систем хаана байна? Бидэнд шаардагдах хамгаалалтын төхөөрөмж хаана байна? Өдөр болгон хувийн хуудасанд нийтлэл бичсэнээс өөрт ногдох ажлыг хийх хэрэгтэй хэмээн жиргэжээ.

Чикаго хотын дарга Лори Лайтфут: Худлаа мэдээлэл хэмээн бухимдаж байх хооронд чинь коронавирусийн халдварт Америк автаж байна гэжээ.

Мэрилэнд мужийн захирагч Ларри Хоган 3-р сарын 23-нд NBC-д ярилцлага өгөхдөө Трамп болон түүний удирддаг холбооны засгийн газар халдварын эсрэг дорвитой арга хэмжээ авах ёстой гэжээ. Тэрээр: Гамшгийн эсрэг холбооны засгийн газар болон мужуудын захиргаа хамтран ажиллах ёстой, харин мужууд тус тусдаа арга хэмжээ авах биш гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ