CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Францын ерөнхийлөгчтэй утсаар ярьжээ

03-24-2020 12:30

Хятад улсын дарга Ши Жиньпин 23-ны орой Францын ерөнхийлөгч Макронтой утсаар ярив.

 

Ши Жиньпин хэлэхдээ: энэ оны 1-р сараас хойш, шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэж байсан чухал цаг үед, би ерөнхийлөгч тантай 3 удаа утсаар ярьсан юм, энэ нь бидний хооронд дээд хэмжээнд итгэлцэлтэй бөгөөд Хятад Францын харилцаа дээд түвшинд байгааг харуулж байна. Хоёр орон харилцан дэмжлэг үзүүлдэг найрсаг уламжлалаа хөгжүүлж, харилцан эм эмнэлэг, халдвараас сэргийлэн бараа бүтээгдэхүүнээр туслалцаж, олон орны ард түмэн харилцан туслалцаж, хамтаар хүнд хэцүү үеийг ялан давахад үлгэр жишээ болсон юм гэжээ.

 

Ши Жиньпин бас Хятадын талын тахлын эсрэг тэмцэж байгаа байдлыг танилцуулжээ.

 

Францын ерөнхийлөгч Макрон Францын өнөөгийн улсын дотоодын халдварын байдал болон авч буй холбогдох арга хэмжээг танилцуулжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр