Эрээний боомтын тээвэрлэлт нэмэгдэж байна
03-20-2020 15:24
Өвчин халдвар үүссэнтэй холбогдуулан БНХАУ-ын гаргасан шийдвэрийн дагуу ӨМӨЗО-ны Эрээн хотын хил гаалийн ажилтнууд өвчин халдварын эсрэг ажилд хэрэглэх эд матриал болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг саадгүйгээр нэвтрүүлсээр иржээ. Тус боомтоор гарч буй бараа бүтээгдэхүүн нь хөрөш зэргэлдээ Монгол улс болон Европийн орнуудад тээвэрлэгдэн хүрдэг юм. Хятад-Европийн чиглэлийн галт тэргийг 24 цагийн турш нэвтрүүлэх ажлыг түргэн шуурхай гүйцэтгэсээр байна. Хил гаалийн шалгалтыг шуурхай зохион байгуулсны үр дүнд бараа бүтээгдэхүүний зөөвөрлөлт нэмэгдэж байна. 2020 оны хоёрдугаар сард ӨМӨЗО-ны Эрээн хотын боомтоор дамжин өнгөрсөн ачаа тээвэрлэлтийн хэмжээ 2278000 тонн болов. Энэ нь өнгөрсөн сарын мөн үеэс 25.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.