CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хүбэйд тусалсан эмчилгээний багууд нутаг буцлаа

03-19-2020 12:06

 Энэ сарын 18-наас Хүбэй мужид COVID-19 халдвараас хамгаалан эмчлэх ажилд оролцсон эмчилгээний багууд үүрэгт ажлаа амжилттай биелүүлж, нутгийн зүг хүлгийн жолоог залж эхэллээ. Тухайн өдөр Үханы Тян Хэ онгоцны буудлаас эмнэлгийн багуудыг хүргэх тусгай үүрэгт 22 онгоц ажиллав. Нийт 2520 эмч сувилагч нутаг буцав. Хамгийн эрсдэлтэй бүсэд ажилласан алтан гартнууддаа талархсан Хүбэй мужийн ард иргэдийн сэтгэлийн үгс цалгиж байна. Онгоцны буудлын харуул хамгаалалтын ажилтан төв ёслон хүндэтгэл үзүүлж, нисэхийн бусад ажилчид ч эгнэн жагсаж алгаа дэлгэн хурайлах мэт талархалын эерэг сайхан үдэлт хийжээ. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ