CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хичээлийн хонх дахин дуугарлаа

03-19-2020 11:59

 Өвчин халдварын эсрэг ажил Хятад улсад эрчимтэй өндөр зохион байгуулалттай явагдсаны үр дүнд хүрээ хэмжээ нь хумигдсаар байгаа сайн чимээ дуулдсаар байна. Үүний зэрэгцээ үйдвэрлэл сэргэж, суруулийн хичээл эхэлж байна. Сүүлийн өдрүүдэд Хөхнуур, Гүйжөү, Шиньжян зэрэг газрын сургууль өвчин халдварыг сэргийлэхийн зэрэгцээ дэс дараатайгаар хичээлээ эхлүүлсэн бол энэ сарын 23-наас Юннань мужид долдугаар сард их дээд сургуульд болон ахлах сургуульд шалгалт өгөх сурагчдын хичээл эхлэх болно. Ийнхүү хоёр сар гаруй хугацаанд нам гүм ноёлсон сургуулиудад хичээлийн хонх дахин дуугарлаа. Хөхнуур мужийн Хайбэй, Түвд үндэстэний нэгдүгээр суруулиар жишээлэхэд тухайн сургуулийн 100 гаруй ажилтан өглөөний 6 цаг 30 минутаас эхлэн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж сурагчдаа угтдаг байна.

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ