CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин ард түмнийхээ төлөө

03-18-2020 19:08

 Хөнөөлт вирусын эсрэг тэмцлийг Ши Жиньпин дарга биечлэн удирдаж байна

Дэлхийн түүхэнд ховор тохиох, олныг хамарсан коронавирусын гэнэтийн халдварын эсрэг Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ард түмнийхээ амь нас, эрүүл мэндийг тэргүүн байранд тавьж, нам, арми, нийт ард түмнээ удирдан хурц ухаан, шийдэмгий зоригоор хямралыг зохицуулж, шинжлэх ухаанчаар сэргийлэн хамгаалж, улс ард түмнийхээ хүчийг нэгтгэн халдварт тэмцэж байна.

Ард түмний төлөө санаа зовниж байна

Ши Жиньпин: Хүчээ нэгтгэн чухал бүс нутгийн халдварын дэлгэрэлтийг хязгаарлан зогсоож чадвал улс даяар халдвар даамжирч буйг таслан зогсоож чадна. Авран туслах хүч, эд материалыг, мөн сэргийлэн хамгаалах эх сурвалжийг халдварт өвчний эсрэг тэмцэж буй тэргүүн фронтод ашиглах хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэжээ.

Шийдвэр гармагц дөрвөн зүг найман зовхисоос тусламж ирлээ.

Өнөөг хүртэл бусад мужаас 42000 эмч сувилагч Хүбэй мужид ажиллаж байна. Эмчилгээний асар их материалыг бүх улсын олон газраас Үхань хот руу зөөвөрлөсөөр байгаа юм.

Ард олныхоо хүнд байдлыг зохицуулж байна

Ши Жиньпин: “Халдварт өвчний сэргийлэлт, хяналтын ажлыг сайтар хийх нь ард олны амь насны аюулгүй байдал, эрүүл мэндтэй шууд холбоотой. Эмчлэх хэмжээ, эдгээх нормыг хүчээ дайчлан дээшлүүлж, халдвар авах боломж, нас баралтын хэмжээг бууруулах хэрэгтэй. Эмчилгээний байгууллагын орны тоог түргэн нэмэгдүүлж, түр эмнэлэг байгуулан сайтар ашиглаж, улам олон өвчтөнийг эмчлэх хэрэгтэй” гэж цохон тэмдэглэсэн юм.

10 хоногт Хөүшэньшань эмнэлэг, 10 хоногт Лэйшэньшань эмнэлэг, мөн 16 түр эмнэлэг байгуулан ашиглалтад оруулж, эмнэлгүүдэд 13400 ор шинээр гарган эмчилгээний эд материалыг баталгаажууллаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний удирдлагаар бүх улсын ард түмэн цаг нартай уралдан халдварт өвчинтэй тэмцсээр байна.

Ард түмний өмнөөс бодож байна

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин халдварт өвчин дэлгэрсний дараа ард олны ашиг сонирхолтой холбоотой бодит шаардлага тавьсан юм. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлээ сэргээх асуудлыг зохицуулах, их дээд сургууль төгсөгчдийн шалгалтыг шуурхай зохион байгуулж, ажлын байраар хангахын зэрэгцээ оношлогдсон өвчтөн, тусгаарлагдсан хүмүүс, мөн өвчтөний гэр бүлийнхэнд сэтгэл санааны туслалцаа үзүүлсэн байна. Ард түмний анхаарал хандуулж буй асуудал бүхэн Ерөнхий нарийн бичгийн даргын анхаарлыг татаж байна.

 
Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр