CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Сан Франциско хөл хорионы чанд дэглэмд шилжив

03-18-2020 14:07

Энэ сарын 16-нд АНУ-ын Сан Франциско хот хөл хорионы дэглэмд шилжиж, иргэд оршин суугчдаа энэ сарын 17-оос 4-р сарын 7-ыг хүртэл гэр гэртээ өөрсдийгөө тусгаарлахыг зөвлөжээ. Эрүүл мэндийн асуудал болон ахуйн хэрэглээний эд зүйлс худалдан авахаас бусад нөхцөлд хөл хорионы дэглэмийг зөрчихгүй байхыг анхааруулсан байна. Энэ нь хүмүүс олноороо цугларч COVID-19 халдвар тархахаас сэргийлэх зорилготой юм. Тухайн улсын хүнсний томоохон дэлгүүрүүд ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд орж эхлээд байгаа билээ. Энэ нь үнийн хөөрөгдөл үүсгэх нөхцөл байдлын эхлэл болохыг үсгүйсгэхгүй. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр