CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Францад халдвар авсан тохиолдол 1000 давжээ

03-09-2020 11:27

 Францын нийгмийн эрүүл мэндийн газрын мэдээлснээр, орон нутгийн цагаар 8-ны өдрийн 15.00 цагийн байдлаар, Францад шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 1126 тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас баржээ.

Францын нийгмийн эрүүл мэндийн газрын албаны сайтын нийтэлсэн мэдээллээс үзвэл, 8-нд Францад шинэ төрлийн коронавирусийн халдвар аван 177 тохиолдол шинээр бүртгэгдэж, нас барсан хүн өмнөх өдрөөс 3 нэмэгджээ.

Францын эдийн засгийн хүндрэлд учирсан аж ахуйн нэгжүүд засгийн газрын тусгай салбараас хөнгөлөлт хүсэж, улмаар ажилчдын ажиллах цагийг богиносгож болдог. Ийм нөхцөлд Ажилчид нөхвөр авч, ажлын цаг хасагдсанаас болсон хохирлоо нөхөж болдог.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр