CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян удирдах комиссын хурлыг даргалан хуралдуулав

03-06-2020 17:23

3-р сарын 5-нд, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд, Шинэ төрлийн коронавирусийн халдварыг даван туулах төв хорооны ажлын удирдах комиссын дарга Ли Кэчян уг комиссын хурлыг даргалан хуралдуулсан байна.

 

Хурлаас тэмдэглэхдээ: Ши Жиньпин даргын чухал үг болон ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны хурлын үзэл санааг нарийн хянамгай туушлуулж, Шинэ төрлийн коронавирусийн халдварыг даван туулах төв хорооны ажлын удирдах комиссын шаардлагын дагуу халдвараас сэргийлэн хянах ажлыг угийн ёсоор оновчтой эрчимжүүлж, эмч сувилагч ялангуяа өмнө фронтод ажиллаж байгаа эмч сувилагчийг анхааран хайрлах арга хэмжээг илүү нарийн хэрэгжүүлж, халдвараас сэргийлэн хянах хугацаанд ард олны үндсэн амьдралыг сайтар баталгаажуулж, ажил үйлдвэрлэлээ эмх цэгцтэй сэргээж, эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулна гэжээ.

 

Хурлаас цохон тэмдэглэхдээ: эмч сувилагчийг анхааран хайрлах олон төрлийн арга хэмжээг улам хэрэгжүүлж, ажлын түр цагийн нөхвөр, болгоон тохинуулах нэг удаагийн нөхвөр, халдвараас сэргийлэх нөхвөр зэргийг цаг даруйд нь олгож, халдвар авсан хүмүүстэй шууд харилцан ажиллаж байгаа эмч сувилагч онцгойлон хүнд өвчтөнийг авран эмчилж буй эмч сувилагчийг илүү харгалзаж, засаг захиргааны зэрэглэлээр цалин хөлс олгох стандартыг хэрэгжүүлж болохгүй. Эмч сувилагч ээлжлэн амрах явдал тэдний цалин хөлс, шагналын мөнгө, амралт зэрэг хэвийн хүртээмжийг нөлөөлөхгүй. Эмч сувилагчийн идээн ундаан, шим тэжээлийн асуудлыг сайтар баталгаажуулна. Шаардлагагүй бүртгэл мэдүүлгийг залруулж, эмч сувилагчийн дараасыг хөнгөлөх хэрэгтэй. Хүбэй болон Үхань, халдвараас сэргийлэн хянах болон эмчилгээний ердийн ажлыг ерөнхийлөн тохируулж, Шинэ төрлийн коронавирусийн халдвар туссан өвчтөнийг хүчээ төвлөрүүлэн авран эмчилж, хөнгөжих, хорт хавдар, химийн эмчилгээ хийлгэх зэрэг яаралтай болон байнгын эмчилгээ үйлчилгээг баталгаажуулах хэрэгтэй гэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр