CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Дональд Трамп өвчин халдварын эсрэг авч буй Хятад улсын ажлыг сайшаав

03-02-2020 13:26

Орон нутгийн цагаар 2-р сарын 29-нд АНУ-ын ерөнхийлөгч Трамп цагаан ордонд хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Тэрээр CCTV-гийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Хятад улсын коронавирусийн халдварыг урьдчилан сэргийлэх, тогтоон барих ажлыг эерэгээр үнэлжээ.

 

Хэвлэлийн бага хурлын үеэр, ерөнхийлөгч та Хятадын коронавирусийн халдварын тархалт буурч байна гэсэн, хэрэв АНУ-ын халдварт өвчний байдал муу тийш хандвал, АНУ-ын засгийн газар Хятадтай адил төстэй арга хэмжээ авах уу гэж CCTV-гийн сэтгүүлч асуусан байна. Үүнтэй холбогдуулан Трамп хэлэхдээ, Хятад улс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, тогтоон барих талаар ихээхэн ахиц дэвшил гаргасан, АНУ одоо Хятадын халдварт өвчний эсрэг авсан зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэжээ.

 

Трамп: Хятадын халдварт өвчний эсрэг авсан зарим арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бид Хятад улстай нягт харилцаатай байсаар ирлээ. Үүнд Ши Жиньпин дарга, намайг багтаана. Ши Жиньпин дарга ч хижиг тахал хурдан өнгөрөхийг хүсэж байна, тэрээр маш шаргуу ажиллаж байна гэлээ. Хятад улс маш их ахиц дэвшил гаргасан, одоогийн байдлаар Starbucks дахин ажилдаа орсон байна. Би энэ тухай бас ярьж байсан. Apple-ийн гүйцэтгэх захирал Тимоти ч хэлж байлаа, Apple компани Хятадад дахь үйлдвэрлэлээ бүх талаар сэргээсэн юм. Хятад улс халдварт өвчнийг тогтоон барихад маш их ахиц дэвшил гаргасныг харуулж байна гэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ