CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

БНСУ-д коронавирусийн халдварын 1146 тохиолдол бүртгэгджээ

02-26-2020 12:33

БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, орон нутгийн цагаар 26-ны 9 цагийн байдлаар БНСУ-нд коронавирусийн халдвар авсан 169 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Ингэснээр БНСУ-д коронавирусийн халдвар авсан нийт 1146 тохиолдол бүртгэгдсэний дотор 11 хүн нас баржээ. Шинээр халдвар авсан 153 хүн Тегү хот болон Умард Гёнсан мужийнх юм. Коронавирусийн халдвараар нас барсан 11 дэх тохиолдол нь Монгол улсын 36 настай эрэгтэй байжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ