CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Япон болон БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо нэмэгджээ

02-24-2020 13:48

Синьхуа агентлагийн мэдээ, Сүүлийн өдрүүдэд Япон болон БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо үргэлжлэн нэмэгдэж, тус тус 773 тохиолдол болон 602 тохиолдол бүртгэгдэж, БНСУ-д бүртгэгдсэн тоо нэлээд олон болсон байна. 23-ны өдөр БНСУ-ын Засгийн газар улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа. Үүнээс гадна, Итали, Иран зэрэг оронд коронавирусийн халдвар авсан хүний тоо нэмэгдсэн байна.

 

БНСУ-ын өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 23-ны өдрийн 9-16 цаг хүртэлх байдлаар БНСУ-д коронавирусийн халдварын 46 тохиолдол шинээр илэрч, нэг хүн нас баржээ. Одоо БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 602-д хүрч 5 хүн нас барав.

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин 23-ны үдээс хойш мэдэгдэл хйиж, халдварт өвчний судалгааны мэргэжилтний санаачилгын дагуу, засгийн газар коронавирусийн халдварын хямралыг халдварт өвчний аюулын хамгийн өндөр буюу “улаан” түвшнийг зарласан байна.

 

ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага)-ын бүртгэлийн тоо баримтаар, Японы Ёкохама эрэгт зогссон "Diamond Princess" аяллын хөлөг онгоцонд коронавирусийн халдварын 634 тохиолдол бүртгэгдээд байна.

 

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 22-ны орой коронавирусийн халдварын байдлыг мэдээлсэн байна. "Diamond Princess" аяллын хөлгийг оролцуулан Японы олон газар коронавирусийн халдвар авсан 27 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнд 19-ний өдөр "Diamond Princess" аяллын хөлгөөс бууж гэртээ харьсан нэг япон иргэн багтаж байна.

 

Японы NHK 23-ны үдээс хойш бүртгэлийн тоо баримтыг мэдээлснээр, Японы 47 мужийн 16-д нь коронавирусийн халдварын байдал илэрсэн байна. "Diamond Princess" аяллын хөлөгт нэгэнт оношилсон 634 тохиолдлыг багтаагаад Японд нийт 773 хүн коронавирусийн халдвар авсан байна. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр