CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Оношлогдсон өвчтөний тоо 75465 болов

02-21-2020 11:50

  БНХАУ-ын Эрүүл мэндийн зөвлөлийн мэдээлж буйгаар 2020 оны 2-р сарын 20-ны өдрийн 0-24 цагийн хооронд 31 муж /Өөртөө засах орон /ӨЗО/, Шууд харьяат хот /ШХХ/ болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армид COVID-19 халдвар авсан 889 тохиолдол нэмэгдлээ. Нас барсан өвчтөн 118  /Хубэйд 115, Жэжянь, Чүнчинь, Юннань тус бүр 1/,  халдвар авсан сэжигтэй тохиолдол 1614 болов гэжээ. Тухай өдөр илаарьшсан өвчтөн 2109, оношлогдсон өвчтөнтэй ойрын хавьталтай 28804 хүн эмнэлгийн хяналтаас гарав.

 

  2020 оны 2-р сарын 20-ны өдрийн 24 цаг хүртэл БНХАУ-ын Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлж буйгаар 31 муж /ӨЗО, Шууд харьяат хот-ШХХ/ болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армид COVID-19 халдвараар нийт оношлогдсон 75465 тохиолдол / хүнд өвчтэн 11633/, илаарьшсан өвчтөн 18264, нас барсан өвчтөн 2236, халдвар авсан сэжигтэй тохиолдол 5206 болжээ.

 

  Одоо оношлогдсон өвчтөнтэй ойрын хавьталтай 606037 хүний 120302 нь эмнэлгийн хяналтад байна. Мөн Хонконгт 68 тохиолд илаарьшсан 5 нас барсан өвчтөн 2, Макаод оношлогдсон 10 тохиолдол илаарьшсан 6 хүн , Тайваньд оношлогдсон 24 тохиолдол илаарьшсан 2 хүн  нас барсан 1 өвчтэн .

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр