CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын халдвартай тэмцэх ажлыг олон улсын хамтын нийгэмлэг үнэлж байна

02-20-2020 10:53

2-р сарын 18-нд, Хятад улсын дарга урилгаар Францын ерөнхийлөгч Макрон, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон нартай утсаар ярив. Хятад улс коронавирусийн халдвартай тэмцэж буй зангилаа үед олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсыг урамшуулан, халдварын эсрэг гаргасан хүчин чармайлтыг төв голч үнэлж, хамтран ажиллах хүсэлт тавьж, Хятад улс коронавирусийн халдвартай тэмцэхэд улам их туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.

 

2-р сраын 18-ны өдрийн байдлаар, Хятадын эх газарт Хубэй мужаас бусад бүсэд шинээр халдвар авсан тохиолдол 15 хоног дараалан буурсан үзүүлэлттэй байна. Дэлхийн бусад орон, бүс нутагт халдвар авсан өвчтөний тоо нийт тохиолдлын 1 хувьд ч хүрэхгүй байна. Энэ нь Хятад улс хамгийн хатуу, хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа нь улс орныхоо иргэдийнхээ биеийн эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй дэлхийн олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалж буй гэдгийг харуулж байгаа юм.

 

Халдвараас сэргийлэх ажилд илэрхий ахиц гарч буй энэ үед Хятад улс үйлдвэрлэлээ эмх цэгцтэй сэргээж байна. Эдийн засгийн тогтвортой байдал, дотоодын өргөн хэрэглээ, үйлдвэрлэлийн бат бэх суурьтай байгаа нь Хятад улсын энэ оны хөгжлийн зорилтоо биелүүлэх үндэс суурь болж байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтийн эх үүсвэр болох юм.

 

Эв нэгдэл, итгэл зориг юу юунаас чухал. Халдвар гарсны дараа Хятад улс иргэдийнхээ хүчинд түшиглэн халдвартай тэмцэж, олон улсын хамтын нийгэмлэг ч дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм. Даяаршлын эринд ямар нэгэн орон зөвхөн өөрийн хүчин түшиж эрсдэлийг туулж чадахгүй. Олон улсын хамтын нийгэмлэгийн халуун гараа сунгаж тусалж буйг Хятадын ард түмэнд хэзээ ч мартахгүй юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ