CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Хорватын шинэ ерөнхийлөгчид баяр хүргэв

02-19-2020 11:43

2-р сарын 18-ны өдөр, Хятад улсын дарга Ши Жиньпин Зоран Милановичид захиа илгээн, Хорватын ерөнхийлөгч болсонд нь баяр хүргэв.

 

Ши Жиньпин баярын захидалдаа: Хятад, Хорватын улс төрийн итгэлцэл бат бөх бөгөөд "Бүс ба Зам" -ыг хамтаар бүтээн байгуулах талаар баялаг амжилтад хүрч, Хятад-Төв Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааны хүрээнд тогтвортой хамтран ажиллаж ирсэн юм. Хорват бол Европын Холбоон дахь Хятадын сайн найз бөгөөд Европын холбооны ээлжит даргалагч орноор ажиллаж байгаа юм. Миний бие Хятад Хорватын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, ерөнхийлөгч тантай хамт хоёр талын найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад-Төв Зүүн Европын орнууд хоорондын хамтын ажиллагаа, Хятад Европын харилцааны хөгжилд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ