CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Оношлогдсон өвчтөний тоо 74185 болов

02-19-2020 13:02

БНХАУ-ын Эрүүл мэндийн зөвлөлийн мэдээлж буйгаар 2020 оны 2-р сарын 18-ны өдрийн 0-24 цагийн хооронд 31 муж /Өөртөө засах орон /ӨЗО/, Шууд харьяат хот /ШХХ/ болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армид COVID-19 халдвар авсан 1749 тохиолдол нэмэгдлээ.  Нас барсан өвчтөн 136  /Хубэйд 132,  Шаньдүн 1, Гүйжөүд1/,  халдвар авсан сэжигтэй тохиолдол 1185 болов гэжээ. тухай өдөр илаарьшсан өвчтөн 182, оношлогдсон өвчтөнтэй ойрын хавьталтай 25014 хүн эмнэлгийн хяналтаас гарав.

  

2020 оны 2-р сарын 18-ны өдрийн 24 цаг хүртэл БНХАУ-ын Эрүүл мэндийн зөвлөлөөс мэдээлж буйгаар 31 муж /ӨЗО, Шууд харьяат хот-ШХХ/ болон Шиньжяний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын армид COVID-19 халдвараар нийт оношлогдсон 74185 тохиолдол / хүнд өвчтэн 11977/, илаарьшсан өвчтөн 14376, нас барсан өвчтөн 2004, халдвар авсан сэжигтэй тохиолдол 5248 болжээ.

 

Одоо оношлогдсон өвчтөнтэй ойрын хавьталтай 574418 хүний 135881 нь эмнэлгийн хяналтад байна. Мөн Хонконгт 62 тохиолд илаарьшсан 4 нас барсан өвчтөн 1, Макаод оношлогдсон 10 тохиолдол илаарьшсан 5 хүн , Тайваньд оношлогдсон 22 тохиолдол илаарьшсан 2 хүн  нас барсан 1 өвчтэн .

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр