CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Макронтой утсаар ярив

02-19-2020 11:45

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 18-ны үдээс хойш Францын ерөнхийлөгч Э.Макроны урилгаар түүнтэй утсаар ярьж тэмдэглэхдээ, Хятад улс шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгаатай тэмцэж байгаа чухал үед ноён ерөнхийлөгч дахин утас ирүүлж Хятадын талтай сэтгэл нэгтэй байж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь Хятад Франц хоёр орны гүн зузаан найрамдал, Хятад Францын тал бүрийн стратегийн түншийн харилцаа дээд түвшинд байгааг харуулсан байна. Мөн та Хятад улс болон Хятад Францын харилцааг дээд хэмжээнд чухалд үзэж байгааг харуулсан байна. Би үүнийг сайшааж буй бөгөөд талархал илэрхийлж байна гэжээ.

 

Ши Жиньпин: Халдварт өвчин дэлгэрснээс нааш, Хятадын тал бүх хүчээ дайчлан, бүх талаар төлөвлөлт хийж, улс даяар эв санаа нэгтэйгээр халдварт өвчнөөс сэргийлэх ардын дайн хийж байна. Хятад улсад асар их дайчлах хүчин болон цогц хүчинтэй байж, олон нийтийн эрүүл мэндийн үйл хэргийг зохицуулах туршлагатай учир халдварт өвчнөөс сэргийлэх дайнд ялалт байгуулах болно. Одоо төрөл бүрийн сэргийлэлтийн арга хэмжээ идэвхтэй үр ашгаа өгч байна. Бид сэргийлэлтийн ажлыг сайтар хийсэн нөхцөлд төрөл бүрийн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлээ сэргээхийг дэмжиж, нийгмийн хангамж баталгаажуулах болно. Халдварт өвчин нь Хятадын эдийн засагт түр цагийн нөлөө үзүүлэх боловч бидний хүчин чармайлтаар энэ онд эдийн засаг нийгмийн товлосон зорилтоо биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

 

Ши Жиньпин: Зовох цагт нөхрийн чанар танигдана, Хятадын тал Хятадын ард түмний амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг хамгаалж байгаа төдийгүй дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд дээд хэмжээгээр хариуцлагатай хандаж байна. Хятад улс өөрийн хүчиндээ түшиглэн халдварт өвчинтэй тэмцэж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад талархаж байна. Хятад улс ил тод нээлттэй байр сууриар Францыг оролцуулсан олон оронтой хамтран ажиллаж халдварт өвчинтэй тэмцэж байна. Францын эрүүл мэндийн салбартай бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлж бүс нутаг болон дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

 

Э.Макрон Хятадын засгийн газар болон ард түмэн эв санаа нэгтэйгээр халдварт өвчинтэй тэмцэж байгааг дэмжиж байгаагаа дахин илэрхийлж, Хятадын тал цаг алдалгүй үр ашигтай арга хэмжээ авч, дээд хэмжээнд ил тод нээлттэй байлгаж байгааг биширч байна гэжээ. Макрон хэлэхдээ, Францын тал Хятадын талд эм эмнэлгийн эд бараа хандивласан, үргэлжлэн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Францын тал ДЭМБ-ын гаргасан мэргэжлийн саналыг хүндэтгэж, халдварт өвчний талаар бодит тусгал гаргасан. Одоо Францаас Үхань хотод суугаа консулын газар ажилласаар байна. Францын тал Хятадын талтай хамтаар халдварт өвчинтэй тэмцэж, үүгээр боломж болгон ДЭМБ-тай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ