CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Онлайнаар оффислож ажилласаар байна

02-17-2020 15:17

Өнгөрсөн хоёр долоо хоногт Хятадын олонхи компаниуд онлайнаар ажил үүргээ гүйцэтгэсэн юм. Эдгээр компаний ажилтнууд муж, бүс нутгийн ялгамжгүйгээр онлайнаар өөрийн оногдсон ажил үүргээ төвөггүйхэн биелүүлжээ. Сүүлийн өдрүүдэд ажлын бүтээмж илт сэргэж буйд онлайн оффис чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь гарцаагүй билээ. Өвчин халдварын онцгой нөхцөл байдалд олон хүмүүсийг нэг доор цуглуулан ажиллуулах нь өндөр эрсдэлтэй төдийгүй зам харилцааны ачаалал, олон нийтийн талбайн хөл хөдөлгөөнийг нэмэгдүүлэх давхар асуудалтай байдаг. Иймээс онлайн оффис ажиллагаа ирэх хэсэг хугацаанд үргэлжлэх хандлагатай болоод байна. 

Олайнаар ажил үүргээ гүйцэтгэж байгаа нэгэн жишээг дурдахад 190 мянган ажилтантай HUAWEI компани дэлхийн 172 улст оффистай. 2020 оны хоёрдугаар сарын 3-наас HUAWEI компани өөрийн бүтээсэн WeLink болон DevCloud хоёр онлайн хэрэгслээр холбогдож, ажил хэрэгч 40 мянган хурал хийсэн бол 10 мянга гаруй нь олон улсын хурал юм. Ийнхүү тус компани нь онлайн оффист тулгуурлан үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа аж. 

HUAWEI Cloud-ийн орлогч захирал Шүэ Хaoгийн танилцуулж буйгаар WeLink болон DevCloud хоёр онлайн хэрэгслийг компанийн дотооддоо оффисийн зориулалтаар ашиглаад гурван жил болж байгаа ажээ. Онлайн оффисийн маш найдвартай, өндөр чадавхитай программ юм. Өвчин халдварын энхүү онц хэцүү нөхцөл байдалтай холбогдуулан тус компани WeLink онлайн оффисын программаа олон нийтэд үнэ төлбөргүй ашиглуулахаа мэдэгдэв. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ