CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

ЦАХИМ ЕРТӨНЦӨД БИД НЭГ ГЭР БҮЛ ГЭДГИЙГ ӨВӨР МОНГОЛЫН ДУУЧИД БАТАЛЛАА

02-17-2020 15:14

Өвөрмонголын 19 уран бүтээлчийн хятадаар хамтран дуулсан “Хайраа түгээе” дуу энэ өдрүүдэд Хятадын цахим талбарт хит болж байна. Коронавирусын халдвартай бүх нийтээрээ тэмцэж байгаа цаг үед хүмүүст урам итгэл өгөх зорилгоор дуучид тус уран бүтээлийг хийжээ. Хамгийн гол нь тэдгээр 19 дуучин нийтийн хорио цээрийн дэглэмийн дагуу өөр өөрийн амьдран суугаа гэр орноосоо тус тусдаа дуулан бичүүлж цахим сүлжээг ашиглан нэгтгэж хамтын уран бүтээл болгосон нь талархууштай юм. Интернэтийн зуун хэмээн нэрлэгдсэн 21-р зуунд дэлхий бол нэг том гэр бүл гэдгийг энэ дуу бүтсэн түүх бэлхнээ нотолж байна.

https://v.qq.com/x/page/g30665f4sav.html

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ