CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үхань хот өөрчлөн байгуулсан 7 “Түр эмнэлэг”-ийг ашиглалтад оруулжээ

02-13-2020 14:36

 Сэтгүүлч 12-ны өдөр Үхань хотын шинэ төрлийн коронавирусийн халдвараас хянан сэргийлэх командын газраас мэдээлэхдээ: өнөөгийн байдлаар, Үхань хот өөрчлөн байгуулсан 7 “Түр эмнэлэг”-ийг ашиглалтад оруулж, шинэ төрлийн коронавирусийн халдвар авагсдыг эмчлэх 40 гаруй байгууллагатай болсон бөгөөд өвчтөнд онош тогтоох, хүлээн авах хүчин чадал нь үр ашигтай дээшилжээ.

 

Эх сурвалжаас үзвэл, өнөөгийн байдлаар, Үхань хотын өөрчлөн байгуулсан 7 “Түр эмнэлэг” нийт 4966 эмч сувилагчтай. 2-р сарын 12-ны 7 цаг хүртэлх байдлаар, нийт 4313 өвчтөнийг хүлээн авч эмчилж байна.

 

Эх сурвалжаас үзвэл, өнөөгийн Үхань хотын олон эмнэлгийн өвчтөний ор 12 мянгад хүрч, эдгээр нь бүгд хүнд өвчтөнийг эмчлэн засаж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр