CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хүбэй мужийн намын хорооны нарийн бичгийн даргаар Ин Юнийг томилов

02-13-2020 14:30

 ХКН-ын төв хороо Хүбэй мужийн удирдлагуудад халаа сэлгээ хийсэн талаар энэ сарын 13-нд Синьхуа агенлаг уламжлав. Хүбэй мужийн зөвлөлийн гишүүн, байнгын гишүүн, мужийн намын хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажилд Ин Юнийг томилсон байна. Мөн Жянь Чаолянийг Хүбэй мужийн зөвлөлийн гишүүн, байнгын гишүүн, мужийн намын хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. 

   Ин Юнь нөхөр Жэжян мужын сахилга хяналтын комисс, хянан байцаах комисст ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 2006 оны нэгдүгээр сараас Жэжянь мужийн шүүхийн дарга, 2008 оны нэгдүгээр сараас Шанхайн шүүхийн дарга, хотын намын хорооны байнгын хорооны гишүүн, зохион байгуулалтын хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга, хотын орлогч даргаар ажиллаж байв. 19-р сонгуулийн төв хорооны гишүүн байсан аж.

   Энэ үеэр бас Ван Жүнлинийг Хүбэй мужийн зөвлөлийн гишүүн, байнгын гишүүн, Үхань хотын намын хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажилд томилж Ма Гүө Чянийг Хүбэй мужийн намын хорооны нарийн бичгийн орлогч дарга, байнгын гишүүн, Үхань хотын намын хорооны нарийн бичгийн даргын үүрэгт ажлаасс чөлөөлжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ