CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эмнэлгийн шинжилгээний дүнг анх удаа оношилгооны мэдээлэлд тусгав

02-13-2020 15:28

Өнөөдөр БНХАУ-ын Хүбэй мужийн Эрүүл мэндийн газрын албан ёсны сайтад нийтэлсэн өвчний талаарх хамгийн сүүлийн мэдээлэл бол клиникийн шинжилгээний дүнг оношлогоонд хамруулан тусгасан анхны тоо баримт юм байна. 

Тус мэдээллээр бол Хүбэй мужид шинээр коронавирусын халдвараар оношлогдсон хүний тоо 14840 (үүнд клиникийн шинжилгээгээр 13332 хүн оношлогдсон) –д хүрсэн байна. Тэгвэл клиникийн оношлогоо  гэж юу вэ? Урьдын оношлогоотой юугаараа ялгаатай вэ? Энэ талаар ХТРТ-ийн сэтгүүлч Төвийн удирдах багийн мэргэжилтэн, Бээжингийн Чаоян эмнэлгийн дэд захирал Түн Жаохүйгээс тодруулжээ.  

Яагаад клиникийн оношлогоо тогтоох ёстой болсон талаар 2-р сарын 5-ны өдөр ХТРТ-ийн “Мэдээ 1+1” нэвтрүүлгээр хөтлөгч Бай Яньсүн Хятадын анагаахын шинжлэх ухааны академийн захирал Ван Чэньтэй утсаар холбогдож, энэхүү асуудлыг тодруулан ярилцсан байна. 

 

-Клиникийн оношлогоо гэж юу вэ? Өмнөх оношлогооноос юугаараа ялгаатай вэ?

Түн Жаохүй: Эрүүл мэндийн хорооны төлөвлөгөөний тав дахь хэвлэлд Хүбэй мужид клиникийн оношлогоо хийх тухай асуудлыг тусгасан. Клиникийн оношлогоо бол бидний өдөр тутамд хийдэг ажил. Уушгины хатгалгааны  талаарх ердийн оношлогооны хувьд үнэндээ этиологийн 20-30 хувь нь клиникийн оношилгооноос, 70-80 хувь нь шинжилгээний дүнгээс хамаардаг. Тиймээс энэ удаа Хүбэй мужид клиникийн оношлогоог нийт оношлогдсон тохиолдолд хамруулсан.Урьд нь бид голдуу нуклейн хүчлийн оношлогоо хийдэг байсан ч үнэн хэрэгтээ сэжигтэй тохиолдлын ихэнх нь клиникийн шинж тэмдэгтэй байдаг: 1. Эпидемиологийн түүхтэй? 2. Халуурах, ханиалгах, амьсгаа бачимдах. Тэгээд бид биеийн шинжилгээ хийж, клиникийн шинж тэмдгийг шалгаж, CT хийсний дараа ерөнхийлсөн оношлогоо гаргадаг.

-Яагаад клиникийн оношлогоо тогтоох ёстой вэ? 

-Ван Чэнь: Клиникийн оношлогоо тогтоох маш их чухал. Одоогоор нуклейн хүчлийн шинжилгээний чадвар улмаар сайжирч байгаа хэдий ч төрөл бүрийн урвалжийн нарийвчлал нь өөр өөр байдаг. Тийм учраас коронавирусын олон шинж тэмдэг илэрсэн мөртлөө нуклейн хүчлийн оношлогоогоор тогтооддоггүй тохиолдол бий. Ийм өвчтнүүдийг сэжигтэй тохиолдол гэж нэрлэж байна. Миний бодлоор Үхань хотод илэрсэн тохиолдлыг клиникийн оношилгоонд хамруулах нь зүйтэй. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр