CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин: Бид халдварт өвчнийг даван туулж чадна

02-11-2020 13:02

2-р сарын 10-ны үдээс хойш, Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтад авах ажил байдалтай танилцаж буй Ши Жиньпин даргыг Бээжингийн Чао-Ян дүүргийн Аньжэнь гудамжны Ань Хуа Ли хорооллын оршин суугчид угтан авлаа. Ши Жиньпин оршин суугчдад хандан: "Ногооны үнэ ямар байна?" Бид заавал итгэлтэй байх хэрэгтэй, бид энэхүү халдварт өвчнийг лавтай даван туулж чадна" гэв.

 Ши Жиньпин Бээжингийн Дитань эмнэлэгт ажиллав. Дитань эмнэлгийн алсаас эмчлэх төвт Ши Жиньпин дарга Үхань хотын халдвар авсан өвчтөнийг хүлээн авч эмчилж буй Жинь Иньтань эмнэлэг, Шиэхэ эмнэлэгт, Хүө Шэньшань эмнэлэгтэй видеогоор холбогдож, өмнө фронтод ажиллаж буй эмч сувилагч, цэрэг байлдагч нартай ярилцан, тэдний саналыг сонслоо.

 

Ши Жиньпин: Миний бие намын төв хорооны нэрийн өмнөөс, бүх улсын халдвартай тэмцэж буй бүх эмч сувилагч нарт хүндэтгэл илэрхийлж байна гэжээ.

Ши Жиньпин Бээжин хотноо шинэ төрлийн коронавирусын халдвараас сэргийлэх ажилтай танилцах үеэр онцлохдоо, халдварын нөхцөл байдал хүнд байсаар байна, шат бүрийн намын хороо, засгийн газар Төв хорооны халдварыг хяналтдаа авах шийдвэр, бодлогыг бүх талаар хэрэгжүүлэн, итгэл зоригтой, эв санаа нэгтэй, шинжлэх ухаанчаар сэргийлэн засах, оновчтой бодлого хэрэгжүүлэх гэсэн шаардлагын дор хүчээ нэгтгэн, эрс шийдэмгий овроор, эрс шуурхай арга хэмжээ авч, ард иргэдийнхээ хамт халдварын тархалтыг таслан зогсоож, халдварыг хяналтдаа авахыг тэмцэлд ялалт байгуулцгаая гэжээ.

 

   Ши Жиньпин онцлохдоо, бид халдварын эсрэг тэмцэлд хорооллын хамгаалалт, урьдчилан сэргийлэх ажил маш чухал, өнөөдөр ирсэн шалтгаан маань ч энэ юм. Хэрэв энэ талын ажлыг сайтар хийж чадвал аль түргэн амжилтад хүрч чадна. Хороолол хамгаас чухал, энд миний бие та бүхэнд, Бээжингийн хотын хорооллын ажилтан, мөн бүх улсын хорооллын ажилтнуудад гүнээ хүндэтгэл дэвшүүлж байна гэжээ.

 10-ны үдээс хойш Ши Жиньпин Бээжингийн Дитань эмнэлэгт хүрэлцэн очиж, шинэ төрлийн коронавирусын халдвар авсан өвчтөнийг эмчилж буй байдалтай танилцан, Үхань хотын хүнд өвчтөнийг хүлээн эмчилж буй эмнэлэгтэй видеогоор холбогдон, Төв хорооны хяналтын ажлын хэсэг, Хубэй мужийн удирдах албаны холбогдох байдлын хариу мэдүүлэлтийг сонсож, өмнө фронтод ажиллаж буй эмч сувилагч нарыг тохинуулав. Үүний дараа Ши Жиньпин дарга Чао-Ян дүүргийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвт хүрэлцэн очиж, яаралтай хариу арга хэмжээ авах, эпидемиологийн судалгаа, үзлэг шинжилгээний тайлан гаргах, урьдчилан сэргийлэн хяналтдаа авах зэрэг ажилтай танилцав.

 

 

 

 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр