CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжин хот үйлдвэрлэлээ сэргээхийг баталгаажуулж байна

02-10-2020 16:53

 Бээжин хотын төмөр зам, агаар аялал, нийтийн тээвэр зэрэг олон газрын гол тушаалтнууд 9-нд хэлэхдээ, өнөөгийн байдлаар, төмөр замынхан Бээжинд ирсэн бүх зорчигчдын халууныг хэмжиж байна. Агаар аялал, нийтийн тээвэр зэрэг нь мөн эрчимтэй ариутгалын ажлыг сайн хийсэн гэжээ.

 

2-р сарын 9-ны 12-цаг хүртэлх байдлаар, Бээжингийн Тун Рэнь Тан, Бэй Фан Хуа Чуан, Хан Вэй Тун Юн зэрэг 76 компани хэвийн ажлаа сэргээж, бусад ихэнх компаниуд 2-р сарын 10-аас эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд гол гол аж ахуйн нэгжүүдийн ажлаа сэргээх түвшин 95 хувьд хүрсэн байна. Шинэ хэлбэрийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны тахлыг тогтоон барьж сэргийлэх тухай 9-ны өдрийн Бээжин хотын ажлын хэвлэлийн бага хуралд, Хятадын төмөр замын Бээжингийн салбар компанийн орлогч захирал Ван Юн хэлэхдээ, Одоогийн байдлаар Бээжинд ирсэн зорчигчийн биеийн дулааныг хэмжих үйл ажиллагааг бүрэн хангаж чадсан гэжээ.

 

Бид дараагийн өдрүүдэд зорчигчдын урсгал аажмаар буурна гэж төсөөлж байна. Халдварын эсрэг ажлыг өргүүлснээс хойш, Манай төмөр замын салбар зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс Бээжин хотод ирсэн бүх зорчигчдын биеийн дулааныг хэмжсэн юм. Одоогийн байдлаар Бээжин дэх шалган хэмжих цэгийн шалгалтаас үзвэл, халуурсан 67 зорчигчийг илрүүлсэн бөгөөд журмын дагуу нэмэлт үзлэг хийхээр орон нутгийн эрүүл мэнд, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хэлтэст шилжүүлсэн байна.

 

Одоогийн байдлаар Бээжингийн олон тээврийн буудлуудад нийт 370 багц температурыг хэмжих төхөөрөмж байрлуулж байна. Үүнд, үүдээр орох термометр 12, 88 хэт улаан туяаны термометртэй бөгөөд зорчигч удаан зогсож шалгуулах шаардлагагүй, биеийн температурыг автоматаар авдаг болсон байна.

 

Агаар аяллын хувьд, Нийслэлийн нисэх онгоцны буудлын корпорацын орлогч захирал Хан Жи танилцуулж хэлэхдээ, онгоцны буудал агааржуулалт, ариутгалын ажлаас гадна, Нийслэлийн нисэх буудал, Дашин нисэх буудал нь үе шаттайгаар Үханиас ирсэн, Хү Бэйгээс ирсэн зорчигч, бүхий л зорчигчийн халууныг хэмжих ажлыг сайтар хийж байна гэжээ.

 

Бээжингийн нийслэлийн нисэх буудал нь зорчигчдын халууныг хэмжих 52 цэг, 54 сувагтай. Дашин нисэх буудал нь 23 цэг, 26 сувагтай. 2-р сарын 8-ны байдлаар, Бээжингийн хоёр нисэх буудал нь давхцан тоогоор 1сая 555 зорчигчийн биеийн дулааныг хэмжиж, үүнд, 188 зорчигч халуурсныг илрүүлж, 79 зорчигчийг шилжүүлж, нисэх буудлын эмнэлгийн ажилтнууд халуурч буй зорчигчдын халууныг дахин шалгаж, тусгаарлаж, тогтсон эмнэлэгтэй харьцсан байна.

 

Хотын нийтийн тээврийн талаар, Бээжингийн нийтийн тээврийн корпорацын хэвлэлийн төлөөлөгч Цао Янь хэлэхдээ, нэг машин ч үлдээхгүй, бүх талаар хамрах стандартын дагуу түрээсэн машин, жуулчлалын машин, зэрэг олон нийтийн тээврийн хэрэгсэлд өдөр бүр хоёроос доошгүй ариутгал хийж байна гэжээ.

 

Нийтийн тээврийн суудал, бариул, карт уншуулах машин зэрэгт ариутгалыг сайн хийж байна. Үүнээс гадна, төмөр замын буудал, хот хоорондын автомашины буудлуудаар дамждаг зарим шугамууд би өдөр бүр илүү эрчимтэй халдваргүйжүүлэлт хийж байна. Үүний зэрэгцээ 708 автобусны буудалд, өдөрт 5 удаагийн ариутгал хийж байгаа бөгөөд бидний ажлын өрөөнд ч өдөрт гурваас доошгүй удаа ариутгал хийж байна гэжээ.

 

Бээжингийн метрогийн холбогдох албаны хүн онцлохдоо, бид метроны буудалд бүрэн ариутгал, агааржуулалт хийсэн бөгөөд метроны буудал, вагон дотор зорчигчдын нягтралыг хянах, бууруулах чиглэлээр онцгой арга хэмжээ авч байна. Үүний зэрэгцээ, зорчигчид метро руу явахдаа маск зүүх хэрэгтэй. хэрэв маск зүүсэнгүй зорчигчдыг оруулахгүй гэжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр