CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

ДЭМБ Хятадын эмчилгээний ажилтанд талархал илэрхийллээ

02-10-2020 13:53

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом 9-нд нийгмийн сүлжээгээр шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгатай тэмцэж байгаа Хятад улсын эм эмнэлгийн салбарын хүмүүст талархал илэрхийлжээ.

 

Тэрээр хэлэхдээ, би Хятад улсын эм эмнэлгийн салбарын хүмүүс, ялангуяа Хүбэй мужийн эмчилгээний ажилтанд талархал илэрхийлж байна. Та нар маш их дарамтын дор өвчтөнийг асарч, бас шинэ төрлийн коронавируст чиглүүлэн шинжлэх ухааны судалгаа хийж тоо баримт цуглуулж байна гээд хамгийн сайн эмчилгээний арга олох, вирус даамжрахаас сэргийлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байгааг дэлхий дахинаараа талархаж байна гэжээ. Тедрос Адханом бас хэлэхдээ, эм эмнэлэг болон шинжлэх ухааны салбарын эрдэмтэд үндсэн дамнасан хүчин чармайлт гаргаж, тоо баримтын туслалцаатайгаар шинэ төрлийн коронавирустай тэмцэж байн гэжээ.

 

ДЭБМ 6-нд мэдэгдэхдээ, энэ сарын 11, 12-нд Женевт шинэ төрлийн коронавирусийн дэлхийн судалгаа болон инновацын форум зохион байгуулж, дэлхийн судалгааны хүчийг зохицуулж, шинэ төрлийн коронавирусийн судалгааны чухал талыг тогтоож, эмчилгээний төсөл болон үр ашигтай вакциныг эртхэн судлан гаргах болно гэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр