CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Монгол улсын аж ахуйн нэгж өвчин хижгийн эсрэг Хятад улсын хийж байгаа ажилд хандив өргөсөөр байна

02-06-2020 13:52

 Сүүлийн өдрүүдэд Монгол улсад хандивын аяны цуврал арга хэмжээ зохиогдож, нийгмийн олон салбарынхан нааштай оролцон, Хятад улсын хийж байгаа өвчин хижгээс сэргийлэн эмчлэх ажилд дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна.

2-р сарын 5-нд, Монгол улсын үндэсний мэдээлэл холбооны сүлжээний хамгийн том компани болох ЖЕМНЭТ ХХК-ийн ерөнхийлөгч У.Дөлгүүн нарын зэрэг хүмүүс БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-нд хүрэлцэн очиж, шинэ коронавирусын халдварын эсрэг Хятад улсын хийж байгаа ажилд зориулан хандив өргөжээ. БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайд Цай Вэньрүй, элчин зөвлөх Ян Чиндүн зэрэг дипломат албаны хүмүүс тэднийг хүлээн авч уулзав.

У.Дөлгүүн: Монгол, Хятад хоёр орон мөнхийн хөрш бөгөөд эдийн засаг, худалдааны нягт харилцаатай, манай компани ч Хятад улсын холбогдох аж ахуйн нэгжтэй нягт хамтран ажилладаг. Хятад улсад шинэ коронавирусын халдвар гарснаас хойш, Монголын ард иргэд үүнд маш их сэтгэл тавьж анхаарал хандуулсаар ирлээ. Бид Хятадын ард түмэнтэй сэтгэл санаа нэгтэй байгаагаа илэрхийлэхийн ялдамд, өөр өөрийн нэмэр хандиваа өргөж, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Хятадын Засгийн газрын өндөр үр ашигтай удирдлага болон бүх Хятадын ард түмний эв санаа нэгтэй хамтын хүчин чармайлт дор, Хятадын тал өвчин хижгийн дэлгэрлийг түргэн дарж чадна гэдэгт бид итгэж байна. Хятадын найз нөхөдтэй хамтран зүтгэж, хоёр орны ард иргэдийн эрүүл мэндийн үйлст хувь нэмрээ оруулахад бид бэлэн байна гэлээ.

Элчин сайл Цай Вэньрүй Монгол улсын найз нөхдийн зүгээс хайр халамж, дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархал илэрхийлээд, шинэ коронавирусын халдвар гарсны дараа, Монгол улсын Засгийн газар болон нийгмийн олон салбарынхан олон зам сувгаар Хятадын талтай харилцаж, сэтгэл санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн, хандивын аяны арга хэмжээнүүдийг зохион байгуулцгааж байна. Энэ нь сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны харилцаа өндөр түвшинд хөгжиж, ард түмэн хоорондын чин үнэнч найрамдал нөхөрлөл тасралтгүй бэхжиж байгаагийн илэрэл юм. Үүнд Хятадын тал маш их баяр талархлаа илэрхийлж байна гэжээ.

Элчин сайд Цай Вэнтрүй бас шинэ коронавирусын халдварын эсрэг Хятадын талаас нааштай авч хэрэгжүүлж байгаа үр ашигтай арга хэмжээнүүдийг танилцуулж, Хятад улс нөхөр Ши Жиньпинээр гол цөм болгосон Намын Төв Хорооны дорвитой удирдлага болон эрч хүчээ нэгтгэн том ажил үйлс бүтээдэг социалист байгууллын давуу талтай, бүх Хятадын ард түмэн эв санаа нэгтэйгээр хатуу бэрхээс айн сүрдэхгүй, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулдаг оюун санааны асар их эрч хүчтэй байдаг учраас өвчин хижгээс сэргийлэн эмчлэх энэ “дайн”-д түргэн ялалт байгуулах хүчин яадал, итгэл найдвар бидэнд байна гэж онцлон тэмдэглэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ