CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

МУ-ын соёл, аялал жуулчлалын салбарынхан БНХАУ-д хандив өргөв

02-04-2020 17:17

ХТРТ-ийн мэдээ: 2 дугаар сарын 4-нд, МУ-ын соёл, аялал жуулчлалын салбарынхан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганц-мод боомтод эмчилгээ, хамгаалалтын хэрэгсэл хандивлах ёслолын арга хэмжээ БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-нд боллоо. БНХАУ-аас МУ-д суугаа шинэ Элчин сайд Чай Вэньрүй болон ЭСЯ-ны дипломат ажилтнууд, Монголын Аялал Жуулчлалын Холбооны ерөнхийлөгч Д.Ганбаатар зэрэг Хятад, Монгол хоёр орны холбогдох байгууллагын удирдлага, зочид, Хятадын Төв Радио Телевиз, Синьхуа агентлаг, “Рэньминь Рибао” сонин болон МҮОНРТ, TV-2, TV-5, STARTVзэрэг Хятад, Монгол хоёр талын хэвлэл мэдээллийн 10 гаруй хэрэгслийн сэтгүүлчид оролцов.

Монголын Аялал Жуулчлалын Холбооны ерөнхийлөгч Д.Ганбаатар юуны өмнө хандивлалгч талыг төлөөлөн үг хэлэв. Тэрээр: урт хугаацааны турш, МУ-ын соёл, аялал жуулчлалын салбарнхан БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ болон Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн зүгээс олон талын дэмжлэг туслалцаа хүртсээр ирсэн. Ялангуяа 2019 оны 12 дугаар сард МУ-ын соёл, аялал жуулчлалын салбарын 12 нэрт зүтгэлтнийг зохион байгуулан, БНХАУ-ын ТӨЗО-нд айлчлуулж, Хятад улс өөрчлөлт шинэчлэл, нээлттэй хаалгын бодлого хэрэгжүүлснээс нааших 40 жилд тухайн нутагт гарсан асар их хөгжил дэвшлийг биечлэн мэдэрч, Хятад улсын үндэстний цөөнхүүдийн оршин суугаа газар нутгийн үнэн байдлыг нүдээрээ харж, ард иргэд аз жаргалтай, амар амгалан аж төрж, нийгэм тогтвортой хөгжин цэцэглэж, эдийн засаг хурдтай хөгжиж буйг ойлголоо. Энэ нь МУ-ын ирээдүйн хөгжилд ашигтай сайн туршлагыг хангаж өгсөн юм. “Хүний сайныг ханилан байж мэднэ, хүлгийн сайныг унан байж мэднэ.” Өнөөдөр, бид аялалын багийнхаа нэрийн өмнөөс Хятадын ард түмэнд сэтгэл санаа нэгтэй хамт байгаагаа илэрхийдэхийн ялдамд, Хятадын Төв Засгийн газар, орон нутгийн захиргааны өндөр үр ашигтай удирдлага болон бүх Хятадын ард түмний эв санаа нэгтэй хамтын хүчин чармайылт дор, Хятад улс өвчин хижгийн дэлгэрлийг маш түргэн тогтоон барьж, өвчитөн олныг үр дүнтэй оношлон эмчилж эдгээнэ гэдэгт бид итгэж байна гэлээ.

 Элчин сайд Чай Вэньрүй энэ хандивын арга хэмжээг санаачлан зохион байгуулсан МУ-ын соёл, аялал жуулчлалын салбарынханд БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ныхаа өмнөөс талархал илэхийлжээ. Тэрээр: шинэ коронавирусын халдар дэлгэрснээс хойш, нөхөр Ши Жиньпинээр гол цөм болгосон ХКН-ын Төв Хорооны удирдлага дор, Хятадын ард түмэн эв санаа нэгтэйгээр өвчин хижгээс урьдчлан сэргийлэх, тогтоон барих хатуу шуурхай тэмцэл хийж байна. Коронавирусын халдвар дэлгэрсний дараа, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх ерөнхий сайд Ли Кэчянд, МУ-ын ГХ-ын сайд Д.Цогтбаатар ГХ-ын сайд Ван И-д тус тус цахилгаан утас илгээж сэтгэл санаа нэгтэй байгаагаа илэрхийлж, МУ-ын Засгийн газраас Хятадын талд 200 мянган ам.доллар хандивлаж, МУ-ын нийгмийн олон салбарынхан ч олон зам сувгаар Хятадын талтай харилцаж, хандив цуглуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. МУ-ын соёл, аялал жуулчлалын салбарынхны санаачлан зохион байгуулсан өнөөдрийн хандивын энэ арга хэмжээ бол эдгээр цуврал арга хэмжээнүүдийн нэг нь юм. Энэ нь сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны харилцаа өндөр түвшинд хөгжсний үр дүн бөгөөд хоёр орны ард түмэн хоорондын чин үнэнч найрамдал нөхөрлөлийг харууллаа. МУ-ын найз нөхдийн зүгээс нинжин сэтгэл, хайр халамж үзүүлж байгаад бид чин сэтгэлийн баяр талархал илэрхийлж байна. Уул усаараа хаяа даран оршиж, хувь заяагаа хамтатгаж буй сайн хөршийн хувьд, аюул зовлонд тулгарсан энэ үед, манай хоёр орны ард түмэн хамтын хүчин нийтийн зоригоор өвчин хижгийг даван туулж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг сайтар хамгаалж чадна гэдэгт итгэж байна гэж тэмдэглэв. 

 Хандивын арга хэмжээний дараа, Элчин сайд Чай Вэньрүй тухайн орон нутгийн нийгмийн олон салбарынхны анхаарал хандуулж буй асуудлаар МУ-ын хэвлэл мэдээллийн гол гол хэрэгслийн сэтгүүлчдэд ярилцлага өгч, тэдний сонирхсон асуултанд хариулсан байна.

Хандивын энэ арга хэмжээг 2019 онд Хятадын ТӨЗО-ныг зорьсон МУ-ын соёл, аялал жуулчлалын салбарын айлчлалын багийнхан санаачлан зохион байгуулсан бөгөөд нийт 3 мянган ам.долларын хандив цуглуулан, эмнэлгийн зориулалттай 1500 амны хаалт, 2000 бээлий болон хамгаалалтын зориулалттай бусад хэрэгсэл худалдан авч, Хятадын ӨМӨЗО-ны Баян-нуур хотын Урдын дунд хошууны Ганц-мод боомтод хандивлаж байгаа аж. 

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр