CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бээжинд их хэмжээний зорчигч ирэхгүй

02-03-2020 15:46

 2-нд болсон Бээжингийн шинэ төрлийн корона вирусийн халдварт өвчний тухай хэвлэлийн бага хуралд Бээжин хотын зам харилцааны товчооны дэд дарга, хэвлэлийн төлөөлөгч Рун Жүний танилцуулснаар, судалгааны дүнгээр энэ онд Бээжин хотод их хэмжээний зорчигч ирэхгүй юм байна.

Бээжин хотын зам харилцааны товчооны тоо бүртгэлээр, халдварт өвчнөөс сэргийлэн хамгаалах арга хэмжээ авснаас хойш, цагаан сарын үеэр Бээжингээр дамжсан зорчигчийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 61.76 хувиар буурч, хот доторх нийтийн авто машин, метроны зорчигч тээврийн хэмжээ 64.60 ба 83.93 хувиар тус тус буурчээ. Мөн тасалбар захиалсан байдлаар энэ онд Бээжинд их хэмжээний зорчигч ирэхгүй юм байна.

Дараачийн шатанд иргэний агаарын тээвэр, төмөр замын салбартай хамтарч, зорчигч тээврийн хэмжээг зохицуулан, оргил үеэс сэргийлнэ. Мөн тасалбар захиалж буй байдалд хяналт тавьж, онцгой байдлыг зохицуулах төсөл хэрэгжүүлнэ. Метро, автобус, таксины хүчийг нэгтгэж, төмөр замын 5 буудал, нисэх онгоцны 2 буудлын тээврийн үйлчилгээг зохицуулах юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр