CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ши Жиньпин Мьянмарын Төрийн зөвлөх Аун Сан Су Читай хэлэлцээ хийв

01-19-2020 10:50

 Орон нутгийн цагаар 1-р сарын 18-нд Найпидавд, Хятад улсын дарга Ши Жиньпин Мьянмарын Төрийн зөвлөх Аун Сан Су Читай албан ёсны хэлэлцээ хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Мьянмар гүн зузаан найрамдалтай юм. Одоогийн байдлаар Хятад, Мьянмар үндэсний хөгжлийн шинэ шатанд орж, хоёр орны харилцаа хөгжлийн шинэ боломжууд нүүрлэж байна. Энэ удаад бид хоёр орны харилцааны шинэ эрин үеийг нээсэн Хятад, Мьянмарын хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулахаар шийдлээ. Хэрэгжүүлэх ажлыг сайтар хийж, хоёр орны дараагийн үе шатанд солилцоо, хамтын ажиллагааны системтэй төлөвлөгөө, байршуулалт хийж, хоёр орны харилцааны улс төрийн манлайллыг эрчимжүүлэн, Хятад, Мьянмарын харилцааг шинэ түвшинд гаргах ёстой гэжээ.

Нэгд, хөгжлийн холболтыг түргэтгэж, эдийн засгийн коридор байгуулах. Хоёрт, тэргүүлэх төслүүдэд анхаарал хандуулж, дэд бүтцийн холболтыг бэхжүүлэх. Гуравт, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, орон нутгийн хамтын ажиллагааг нягтруулах. Дөрөвт, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог дэмжих явдал юм гэжээ.

Хэлэлцээний дараа, хоёр орны удирдагчид улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэг, орон нутаг зэрэг олон салбарын хоёр талын хамтын ажиллагааны баримт бичиг солилцох ёслолд оролцжээ.

Мөн өдөр, Хятад, Мьянмар хоёр тал "БНХАУ, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын хамтарсан мэдэгдэл" нийтэлжээ.

 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ